Эрхэм хүндэт харилцагч та бүгдийн энэ өдрийн амар амгаланг эрж, манай цахим хуудсанд тавтай саатан морилохыг урьж байна. Манай компани харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлсэн 17 жилийнхээ ойгоо ажлын ололт, амжилт, хүний нөөц, техник технологийн хүчин чадал, санхүүгийн боломж, иргэд аж ахуйн нэгжүүдийн итгэл, сэтгэл ханамжаар дүүрэн угтаж байна. Энэ хугацаанд бид Монгол улсын төрийн өмчит цахилгаан станц, уул уурхай, аж ахуйн нэгжүүдийн харуул хамгаалалтыг хариуцлагатай, тогтвортой олон жил хариуцан ажиллаж ирсэнээр "Монголд танигдсан стандарт хэвшүүлэгч тэргүүний байгууллага", 2004, 2006, 2009 онуудад "Шилдэг татвар төлөгч байгууллага", "Топ-3 хамгаалалтын байгууллага", "Монголын үндэсний шилдэг байгууллага"-аар шалгарч байсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Бид иргэд аж ахуйн нэгж та бүхэнтэй ойрхон байж, үйл ажиллагаагаа "Гэрээт харуул хамгаалалтын тухай" хуулийн хүрээнд хэрэгжүүлж, харилцагч байгууллагуудынхаа амар тайван, аюулгүй байдлын төлөө мэргэжлийн өндөр түвшинд хамгаалалтын үйлчилгээг үзүүлэж, хамтран ажиллахад итгэл дүүрэн байдаг.
Компанийн нийт бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийнхэн болон бидэнтэй олон жил хамтран ажилласан харилцагч байгууллагууддаа 17 жилийнхээ ойн халуун мэндийг хүргэхийн ялдамд бидний цаашдын хамтын үйл ажиллагаа улам өргөжин тэлж, өөдлөн хөгжихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Ерөнхий Захирал: Б.Тунгалаг
Манай компани 1999 онд байгуулагдаж эрчим хүч, уул уурхайн төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудын аюулгүй байдал, өмч хөрөнгийг гадны халдлагаас хамгаалах гэрээт хамгаалалтын үйл ажиллагааг эхлүүлсэн хамгаалалтын анхдагч байгууллагуудын нэг юм.
Манай хамгаалалтын алба нь 1988-1999 онд "ТЭХЯам", "ЭХУГ", "ЦШСГазрын" харьяа дэд станцууд, "ЭХНЗГазар", "ТЭЦ-2" ХК зэрэг улсын онцгой объектуудын хамгаалалтыг хариуцан ажиллаж байсан арвин туршлагатай.
Бид олон жилийн ажлын туршлага, хүн хүчний нөөц, материаллаг болон бусад нөхцөл бололцоондоо тулгуурлан 1999 оны 3 сарын 03-ны өдөр "ООТТ" ХХКомпани болон өргөжиж улмаар 2000 онд УИХ-аар "Гэрээт харуул хамгаалалтын тухай" хууль батлагдан гарсанаар ажиллах хууль эрх зүйн орчин баталгаажиж Монгол улсад анх удаа Дэд Бүтцийн Яамны харьяа газруудад харуул хамгаалалтын хувийн секторыг үүсгэн байгуулж ажилласан онцлогтой юм. Бүтэц зохион байгуулалтын хувьд: Ерөнхий захирал - 1, Гүйцэтгэх захирал - 1, Ерөнхий менежер - 1, Санхүүгийн алба, Хүний нөөцийн алба, Хуулийн хэлтэс, Хамгаалалтын албаны дарга - 3, Хамгаалалтын ажилтан - 120 болж өргөжсөн мэргэжлийн чадварлаг хамт олон болсон байна.